Тайланд, Камбожийн хооронд сүүлийн арав гаруй жилд гараагүй хамгийн хүчтэй зэвсэгт мөргөлдөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хил орчмын маргаантай бүсэд эхэлсэн энэ мөргөлдөөн даамжирч, их буу, пуужингийн систем ашиглан бие бие рүүгээ довтолсны улмаас  одоогоор 16 хүн амиа алджээ.

Камбожийн зүгээс Орост  үйлдвэрлэсэн BM-21 пуужин болон их буу ашиглан Уббон Рачатани болон Сурин муж руу  гал нээсэн гэж Тайландын арми мэдэгдлээ. Үүний зэрэгцээ Тайланд 100,000 орчим иргэнээ аюултай бүсээс нүүлгэн шилжүүлээд байна. 

Энэ мөргөлдөөний тухайд АНУ болон Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо (ASEAN)-ын удирдагчид нар нэн даруй гал зогсоохыг уриалж буй. 

Эх сурвалж: Reuters 

#Камбож, #тайланд,