ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хятадын хамгийн их борлуулалттай “Evergrande” компани 300 тэрбум ам.долларын өртэй болжээ

Асар их өртэй Хятадын үл хөдлөх хөрөнгийн “Evergrande” компани энэ долоо хоногт хоёр дахь удаа гадаадын хөрөнгө оруулагчдад төлөх ёстой хүүгийн төлбөр төлөх хугацааг хэтрүүлжээ.  

“Evergrande” компани өнгөрсөн лхагва гарагт гадаадын бонд эзэмшигчдэд 47.5 сая ам.доллар төлөх ёстой байв. Тэгвэл бонд эзэмшигчид “Reuters” болон “Bloomberg” агентлагт хэлэхдээ одоог хүртэл ямар ч төлбөр аваагүй гэж мэдэгджээ. Хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээний дагуу тус компани нь 30 хоногийн хөнгөлөлтийн хугацаанд багтаж төлбөрөө төлөөгүй тохиолдолд дефолт болох юм.

“Evergrande” энэ асуудлаар олон нийтэд тайлбар хийгээгүй байна. Нэгэн цагт Хятадын хамгийн их борлуулалттай үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч байсан тус компани одоо 300 гаруй тэрбум ам.долларын өртэй болжээ.

Компани нийгмийн үймээн самуунтай холбоотойгоор Хятад дахь өр төлбөрөө нэн тэргүүнд тавьж ирсэн. Өнгөрсөн долоо хоногт “Evergrande” хилийн чанад дахь бондын 83.5 сая ам.долларын хүүгийн төлбөрөө төлөөгүй ч хугацаа нь тулаад байсан 35.9 сая ам.долларын төлбөр төлөх гэрээг дотоодын хөрөнгө оруулагчидтай байгуулсан.

Түүнчлэн далайн эргийн жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын эзэмшилд байдаг хөрөнгийн менежментийн бүтээгдэхүүний 10 хувийн эргэн төлөлтийг хийжээ. Эргэн төлөлтийн хугацаа пүрэв гарагт дуусах байв.

Хязгаарлагдмал үр дагавар, эмх замбараагүй байдал, Хятадын Засгийн газраас арга хэмжээ авах магадлал бага зэрэг асуудлуудын хооронд “Evergrande” эргэлдэж байх үед хөрөнгө оруулагчид хямрал хэрхэн өрнөхийг анхааралтай ажиглаж байна.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet