Live
УЛС ТӨР

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Иргэдийн жагсаал, цуглаан хийх эрхийг ХҮНДЭТГЭХ ЁСТОЙ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ СХД-ийн 12 дугаар хороонд байрлах вакцинжуулалтын цэгт өнөөдөр (2021.10.01) ажиллалаа. Энэ үеэр хэвлэлд өгсөн ярилцлагадаа АН-аас зохион байгуулж буй “Одоо боллоо” бүх нийтийн цуглаантай холбоотой байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Сөрөг хүчин төр засагт шүүмжлэлтэй хандах ёстой. Монгол Улс бол ардчилсан орон. Олон засгийн эрхийг барьж, цөөнхд хүндэтгэлтэй хандах зарчимтай. Үндсэн хуулийн дагуу иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван жагсаал цуглаан зохион байгуулах эрхтэй. Сонгох, сонгогдох гэх мэт улс төрийн олон эрхийн нэг нь мөн бүх нийтийн цуглаан, жагсаал зохион байгуулах юм. Нэг л зүйлийг анхаарах ёстой нь “Ковид” болоод вакцинжуулалтыг бүү улс төржүүлээрэй. Дөнгөж сэргэж буй эдийн засагт шууд хор хөнөөл болох зүйлийг бүү хийгээрэй гэж хүсмээр байна. Үүнээс болоод вакцинжуулалт тасалдах зэрэг сөрөг нөлөө бий болдог. Урьд нь ийм зүйл болж байсан шүү дээ. Энэ асуудал дээр л бид нэгдмэл байх ёстой. Бусдаар бол ард иргэдийн жагсаал, цуглаан хийх эрхийг хүндэтгэх ёстой. Мөн цуглаан зохион байгуулж буй хүмүүсийн хувьд халдвар хамгааллын дэглэмээ барьж, тайвнаар жагсах тал дээр хариуцлагатай хандах ёстой” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet