Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан “Монгол дархан: Өв, урлахуй” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд нээлтээ хийлээ. 

Үзэсгэлэн нь монгол  дархны уламжлалт өв, соёлыг хадгалан хамгаалах, судлан шинжлэх, нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч ахмад дархчуудыг дэмжих, тэдний мэдлэг ухааныг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилготой юм.

Энэ удаагийн үзэсгэлэнд Буриад, ӨМӨЗО-ы уран бүтээлчид оролцож буйгаараа онцлогтой.

Дархчууд шилмэл сор бүтээлүүдээ дэлгэн танилцуулж, эртний эдлэл цуглуулагчдаас тодорхой хэмжээний уран дархантай холбоотой эд өлгийн зүйлсийг үзүүлж, музейн сан хөмрөгт байх Өндөр гэгээн Занабазартай холбоотой урласан бүтээлийг хоршин үзүүлж байна. 

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #монгол дархан, #онцлох зураг, #үзэсгэлэн,