Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, ойрын өдрүүдийн цаг агаарын ерөнхий төлөвийн талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд, ЦУОШГ-ын Цаг уурч Б.Жаргалан нар мэдээлэл өглөө. 

Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум Цөх багийн “Доргон толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 55 км, сумын төвөөс урд зүгт 30 км/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 11:32 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан 7Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар сум дахь 36 дугаар анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн алба хаагчид,  орон нутгийн иргэд  нийт 176 хүн, 22 автомашин, 2 мотоциклтой түймрийн голомтод ажиллаж 06. 28-ны өдрийн 16:30 цагт түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай багийн “Шоргоолжны-Өндөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 248 км, сумын төвөөс зүүн урд зүгт 80 км/ www.firms.modaps.eosdis.nasa.gov сайтад түймрийн цэг илэрсэн дуудлагыг 06.27-ны өдрийн 18:56 цагт /06.28-ны өдрийн 10:59 цагт/ хүлээн авсан. Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Төв аймгийн Онцгой байдлын газрын нийт 46 алба хаагч түймрийн голомтод ажиллаж байна. 

Сэлэнгэ аймаг, Мандал сум Түнхэл багийн Хан-Хэнтий тусгай хамгаалалтай газрын нутаг дэвсгэр “Охид Хүүхэд Уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 365 км, Мандал сумаас зүүн урд зүгт 140 км, Түнхэл багаас зүүн хойд зүгт 95 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 06.28-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, Архангай аймгийн Онцгой байдлын байдлын газар, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Түнхэл багийн захиргаа болон хувийн хэвшлийн нийт 40 хүн, 2 автомашинтайгаар түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж 06.30-ны өдрийн 19:54 цагт  цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум 3 дугаар багийн “Сонгино-Уул” гэдэг газар Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 06.29-ний өдрийн 13:30 цагт хүлээн авсан. Алтанбулаг сумын Цөх багийн “Худгийн гуу” гэдэг газар гарсан ойн түймэрт ажиллаж байсан Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Булган аймгийн Онцгой байдлын газар, Тужийн нарс тусгай хамгаалалтын газрын орон нутгийн нийт 56 хүн, 6 автомашин, 2 мотоциклтойгоор ойн гал  түймрийг унтраахаар ажиллаж 06:30-ны өдрийн 22:00 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 408 алба хаагч, 31 автомашин, 1 нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 10 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 117 хүн, 14 автомашин буюу нийт 535 хүн, 46 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн /2025.07.01/ байдлаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн 3 дүүрэгт 144 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойн түймэр 75.9 хувиар, хээрийн түймэр 16.9 хувиар өссөн байна.

#онцолсон, #live, #обег, #ой хээрийн түймэр,