Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын 90 насны ойг тохиолдуулан Бурханы шашны 100 гаруй удирдагч оролцсон гурван өдрийн томоохон чуулган Энэтхэгийн Дарамсалад эхэллээ. Сүүлийн таван жилд анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээний үеэр Далай ламын хойд дүрийн талаарх мэдээллийг зарлаж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Энэ жилийн хувьд Далай лам долоодугаар сарын 5-нд Төвөдийн Засгийн газраас зохион байгуулах залбиралд оролцоод 6-нд нь төрсөн өдрөө тэмдэглэх хуваарьтай байгаа юм. 

Далай ламын хойд дүрийн талаарх мэдээллийг олон нийтэд зарлаж магадгүй байгаа нь Хятадын эрх баригчдын эгдүүцлийг төрүүлж байгааг ч ажиглагчид онцолж байгаа бөгөөд Бээжин түүнийг “салан тусгаарлагч” хэмээн үзэж, түүний хойд дүрийг өөрсдөө тодруулна гэж мэдэгдсэн. Харин Далай лам өөрийнх нь хойд дүрийг Энэтхэгээс тодруулж магадгүй гэж өмнө нь мэдэгдэж байв. 

Тэрбээр 2015 онд Гадэн Фодранг санг байгуулсан бөгөөд уг сангийн удирдлага дараагийн Далай ламыг хайх, тодруулах ажиллагааг хариуцаж байна. 
XIV Далай лам Данзанжамц Амдо буюу одоогийн Хөхнуур мужид төрсөн бөгөөд 1933 онд нас барсан XIII Далай ламын хойд дүрээр хоёр настайдаа тодорсон билээ. Тэрбээр 1959 онд буюу 24 насандаа улс төрийн шалтгаанаар Төвөдөөс дүрвэж Энэтхэгийн Дарамсалад оршин суух болсон юм. 

Эх сурвалж: Reuters, Dalailama.com 

#онцолсон, #Дэлхийн мэдээ, #Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам, #Далай ламын төрсөн өдөр,