Тайландын нийслэл Бангкок хотод олон мянган иргэн Ерөнхий сайд Паэтонгтарн Шинаватраг огцрохыг шаардан эсэргүүцлийн жагсаал хийлээ.
Ерөнхий сайд Паэтонгтарн Шинаватра Камбожийн экс удирдагч Хун Сентэй утсаар ярьсан нь олон нийтэд ил болж, иргэдийг дургүйцлийг төрүүлээд байгаа юм. Энэхүү яриандаа тэрбээр Хун Сеныг “ах” хэмээн дуудаж, хилийн маргаантай холбоотойгоор Тайландын армийн командлагч “сүр бадруулж, дэмий зүйл ярьсан” гэж хэлсэн нь олныг бухимдуулжээ. Паэтонгтарн үүний хариуд ард түмнээсээ уучлал хүсэж, ийм үг хэлснээ “хэлэлцээ хийх арга” хэмээн өмгөөлж буй. 

2023 онд эрх баригч Пхю Тай нам засгийн эрхийг авснаас хойших хамгийн том эсэргүүцлийн жагсаал нь энэ болж байгаа бөгөөд Бангкок дахь Ялалтын хөшөөний ойролцоо олон мянган иргэн цуглаж, “Ерөнхий сайд бол улсын дайсан” гэсэн уриа лоозон өргөсөн байна. Энэхүү жагсаалыг удирдсан Парнтэп Поурпөнгпан “Ерөнхий сайд бол асуудлын гол төв учир тэр огцрох ёстой” гэж мэдэгдээд буй. 

Өдгөө 38 настай Паэтонгтарн Шинаватра нь 15 жилийн дараа эх орондоо эргэн ирсэн Тайландын Ерөнхий сайд асан Таксин Шинаватрагийн охин бөгөөд тэрбээр Тайландын хоёр дахь эмэгтэй Ерөнхий сайд болж, сүүлийн 10 сарын турш Засгийн газрыг тэргүүлж байна. 
Паэтонгтарныг огцруулах, эсэх асуудлаар Үндсэн хуулийн шүүх шийдвэр гаргана.

Эх сурвалж: BBC

#Дэлхийн мэдээ, #тайланд, #Ерөнхий сайд Паэтонгтарн Шинаватра,