Live
УЛС ТӨР

АН: Аравдугаар сарын 1-нд “Одоо боллоо” эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна

АН-аас “Одоо боллоо” бүх нийтийн цуглааны талаар мэдээлэл хийв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Өнгөрсөн хугацаанд 20 орчим их наяд төгрөгийг төр засаг коронавирусийн эсрэг зарцуулсан боловч үр дүн гарсангүй. Дэлхийн улс орнууд коронавирусийн эсрэг хамгийн дээд тал нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 17 хувийг л зарцуулж байна. Гэтэл Монгол Улс дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувьтай тэнцэх хөрөнгийг зарцууллаа. Нэг саяд ноогдох нас баралтаараа дэлхийд нэгдүгээр байранд бичигдэж байна. Ийнхүү 20 их наяд төгрөг үр дүнгүй ашигласныг цар тахлын өнөөгийн нөхцөл байдал харууллаа.

Аравдугаар сарын 1-ний өдөр болох жагсаалд ард иргэд, бизнзс эрхлэгчид, жижиг дунд бизнесийнхэн, үйлчилгээний салбарынхан ирж дуу хоолойгоо хүргээрэй гэж урьж байна. Бид бүхэн жагсаалд ирсэн иргэдийн үзэл бодлыг чөлөөтэй, тайван замаар зохион байгуулах боломжоор хангаж ажиллана” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet