Хөгжиж буй орнууд руу чиглэсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын (FDI) хэмжээ 2023 онд 435 тэрбум ам.доллар болж, 2005 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн гэж Дэлхийн банк мэдэгдлээ. Мөн хөгжингүй орнууд руу чиглэсэн гадаад хөрөнгө оруулалт 336 тэрбум ам.доллар болж буурсан нь 1996 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болжээ. Дэлхийн хэмжээнд сүүлийн арван жилийн турш гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ жилд дунджаар хоёр их наяд ам.доллар байсан бол 2023 онд хөгжиж буй орнуудад нийт ДНБ-ий ердөө 2.3 хувийг эзэлсэн байна.

Энэ нь худалдаа, хөрөнгө оруулалтын хязгаарлалтууд, дэлхийн эдийн засгийн хуваагдал, макро эдийн засгийн тогтворгүй байдал, геополитикийн эрсдэлээс үүдэж байна.

“Хөгжиж буй орнууд руу чиглэсэн гадаад хөрөнгө оруулалт огцом унаж байгаа нь эрсдэлийн дохио  юм. Энэ уналтыг зогсоох нь эдийн засгийн хувьд ашигтай төдийгүй ажлын байр бий болгох, тэгш бус байдлыг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай” хэмээн тус банкны эдийн засагч Айхан Косе мэдэгдэлдээ дурджээ.

Уг тайланд дурдсанаар, дэлхийн болон үндэсний хэмжээний эдийн засгийн хямрал, уналтын өмнө гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал татарч эхэлдэг аж. 2023 оны эдгээр үзүүлэлт нь хөгжиж буй орнуудад дэд бүтцийн хөгжил удааширч, ядуурлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлтад саад учирч буйг харуулж байна. Цаашид хөгжиж буй орнууд шинэчлэл хийж, бизнесийн орчныг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг эдийн засагчид онцолсон байна.

Ташрамд, Дэлхийн банк уг тайлангаа танилцуулахаас долоо хоногийн өмнө 2025 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамгийг 0.4 нэгж хувиар бууруулж, 2.3 хувь болгон шинэчилсэн юм. Учир нь АНУ-ын гаалийн татварын нэмэгдсэн тариф, үүнтэй холбоотойгоор үүссэн тодорхойгүй байдал нь бараг бүх улс орны эдийн засагт эрсдэл, хохирол учруулж магадгүй байна.

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #Дэлхийн Банк, #гадаад шууд хөрөнгө оруулалт,