НҮБ-ын Хүн амын сангаас (UNFPA) гаргасан шинэ тайланд дурдсанаар, дэлхий даяар төрөлтийн түвшин урьд өмнө байгаагүйгээр буурч байгаа нь хүн ам зүйн ноцтой хямрал үүсгэж болзошгүй байна. БНСУ, Тайланд, Итали, Унгар, Герман, Швед, Бразил, Мексик, АНУ, Энэтхэг, Индонез, Марокко, Өмнөд Африк, Нигери зэрэг дэлхийн хүн амын гуравны нэгийг бүрдүүлдэг 14 улсын 14,000 хүнийг хамруулсан энэхүү судалгаагаар таван хүн тутмын нэг нь одоо ч, ирээдүйд ч хүссэн тоогоороо хүүхэдтэй болж чадаагүй, чадахгүй хэмээн хариулжээ. 

Судалгаанд оролцсон хүмүүсийн 39 хувь нь хүүхэдтэй болоогүй, цаашид ч болохгүйн шалтгаан нь санхүүгийн боломжгүйгээс үүдсэн хэмээн хариулж байна. Тухайлбал, БНСУ-ын иргэдийн 58 хувь нь энэ шалтгааныг онцолжээ. Харин судалгаанд оролцсон 50-иас дээш настай оролцогчдын 31 хувь нь төлөвлөж байснаасаа цөөн хүүхэдтэй болсон байна. Мөн үргүйдэл, эрүүл мэндийн асуудлаас үүдсэн хүндрэл хүүхэдтэй болоход саад болж буйг судалгаанд оролцогчдын 12 хувь нь онцолжээ. Түүүнчлэн завгүй амьдрал, өөрт тохирсон хань ижил, хамтрагчаа олоогүй зэрэг нь хүүхэдтэй болж чадаагүй, чадахгүй байгаагийн нийтлэг шалтгаанууд болж буй. 

UNFPA-ийн тэргүүн, доктор Наталия Канем “Ихэнх хүн хоёр буюу түүнээс дээш хүүхэдтэй болохыг хүсэж байна. Гэтэл санхүү, цаг хугацаа, нийгмийн дэмжлэг дутмаг тул гэр бүл зохиох, үр хүүхэдтэй болох боломж тэр бүр олдохгүй байна. Энэ бол жинхэнэ хямрал юм” гэж онцолжээ. Төрөлт буурч, хүн ам нь насжиж буйд санаа зовсон улс орнууд нийгэм, эдийн засгийн талаас нь залуусыг дэмжсэн арга хэмжээ авч эхэлсэн ч одоогоор төдий л үр дүр гараагүй байна. 

Эх сурвалж: BBC 

#Дэлхийн мэдээ, #Төрөлт, #НҮБ-ын Хүн амын сангаас (UNFPA),