Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юнис хот дахь европ эмнэлгийн доорх хонгилоос ХАМАС бүлэглэлийн цэргийн удирдагч Мухаммед Синварын цогцсыг олсон байна. Израилийн арми өнгөрсөн сард тусгай ажиллагаа явуулж, энэ эмнэлгийн доорх хонгил руу цохилт өгсөн юм. Мухаммед Синвараас гадна мөн ХАМАС-ын бригадын захирагч, ахмад удирдагч Мохаммед Шабана, бусад цэргийн цогцсыг ч илрүүлжээ.
“ХАМАС энгийн иргэдийг бамбай болгон ашиглаж, эмнэлэг зэрэг иргэний дэд бүтцийг цэргийн зориулалтаар ашигладаг” хэмээн Израилийн арми мэдэгдлээ.
Мухаммед Синварыг нас барсан тухай Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өнгөрсөн сард зарласан ч энэ удаад ДНХ шинжилгээгээр үүнийг баталжээ. ХАМАС бүлэглэл одоогоор Синвар болонШабанагийн үхлийн талаарх мэдээлэлд тайлбар хийгээгүй байна.
Мухаммед Синвар нь 2023 оны аравдугаар сард Израиль руу чиглэсэн халдлагыг төлөвлөсөн, амиа алдсан ХАМАС-ын ахлах удирдагч Яхья Синварын дүү бөгөөд тус халдлагад 1,200 хүн амиа алдсан нь Израилийн Газад хийсэн довтолгооны эхлэл болсон билээ.
Эх сурвалж: Reuters

#Дайн, #Хамас, #Израилийн дайн,