Европын холбоо Оросын царцаасан хөрөнгөөс хэдэн тэрбум еврог гарган барууны хөрөнгө оруулагчдад нөхөн олговор олгосон нь Москвагийн эсрэг Европын хатуу байр суурийг сулруулж байна гэж Украин шүүмжиллээ.
Өнгөрсөн сард Бельгид төвтэй санхүүгийн клирингийн байгууллага “Euroclear” Оросын хөрөнгө оруулагчдын гурван тэрбум еврог (3.4 тэрбум ам.доллар) барууны хөрөнгө оруулагчдад нөхөн олговор хэлбэрээр шилжүүлсэн нь энэхүү шүүмжлэлийн гол шалтгаан болжээ. Эдгээр хөрөнгө оруулагч Оросын эрх баригчдын хөрөнгийг нь хураахад алдагдал хүлээсэн хүмүүс аж.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийн төлөөлөгч энэ асуудлаар “Дайны хохирогчдоос урьтаж хувийн хөрөнгө оруулагчдад нөхөн төлбөр олгох нь шударга ёс биш” хэмээн онцолсон байна. Мөн тэрээр “Олон улсын эрх зүйгээр бол түрэмгийлэгч нь хохирогчид нөхөн төлбөр өгөх ёстой. Харин өндөр эрсдэлтэй бүсэд хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчид биш” хэмээн тэмдэглэсэн байна.

Украины эрх баригчид Европт царцаасан нийт 300 тэрбум ам.долларын Оросын хөрөнгийг улсынхаа сэргээн босголт, хамгаалалтад ашиглахыг уриалж байгаа энэ үед дээрх шийдвэр гарсан байна. Европ дахь уг хөрөнгийн дийлэнх нь ОХУ-ын Төв банкны хөрөнгө бөгөөд ихэнх нь “Euroclear”-т хадгалагдаж буй. Эдгээр хөрөнгийг царцаасан нь Оросын дайн эхэлснээс хойших хамгийн хүчтэй хориг арга хэмжээний нэг байсан бөгөөд Москва үүнийг эрс эсэргүүцэж байгаа юм.
“Euroclear” энэ оны гуравдугаар сард Бельгийн хууль тогтоох байгууллагаас төлбөр олгох зөвшөөрөл авч, Европын холбооны хориг арга хэмжээг өөрчилсөн шинэ журмын дагуу гүйлгээг хийсэн бөгөөд “Бид хориг арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд өөрсдөө шийдвэр гаргадаггүй” гэж онцолжээ.
Эх сурвалж: Reuters

#Дэлхийн мэдээ, #Европын холбоо, #Оросын царцаасан хөрөнгө,