БНСУ-ын ард түмэн шинэ Ерөнхийлөгчөө сонголоо. Энэ сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч, либерал үзэлт Ли Жэ Мён 49.4 хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан бол түүний өрсөлдөгч, барууны үзэлтэй Ким Мүн Сү 41.15 хувийн санал авсан байна.
Энэ удаагийн сонгуулийн ирц 1997 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтэй байжээ.
Ли Жэ Мён энэхүү сонгуулийг шударга ёсны өдөр хэмээн тодорхойлж, зэвсэгт эргэлтийн оролдлогыг таслан зогсоож, ард түмний эсрэг дахин хэзээ ч зэвсэг хэрэглэгдэхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ хэмээн мэдэгдлээ. Тэрбээр “Бид энэ түр зуурын хүндрэл бэрхшээлийг ард түмний хамтын хүчээр даван туулж чадна” хэмээн Үндэсний Ассамблейн гадна хэлсэн илтгэлдээ онцолсон юм.
Ли Жэ Мёны Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Үндэсний Ассамблейн ордонд товлогджээ.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555