АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлж буй гаалийн татварын шинэ бодлогыг Олон улсын худалдааны асуудал хариуцсан шүүх хүчингүй болгож, Төрийн тэргүүн эрх мэдлээ хэтрүүлсэн гэж дүгнэлээ. Шүүхийн шийдвэрт дурдсанаар, гадаад худалдааны зохицуулалтыг Конгресс онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлнэ хэмээн АНУ-ын Үндсэн хуульд заасан аж. Тиймээс Ерөнхийлөгч эдийн засгийн онц байдал зарлан арга хэмжээ авсан ч энэ эрхэнд халдах ёсгүй гэж үзэж байгаа юм. Шүүхийн шийдвэрт “Ерөнхийлөгч татварыг шахалтын хэрэгсэл болгон ашигласан нь ухаалаг, эсвэл үр дүнтэй шийдвэр, үгүйг бид шүүн хэлэлцээгүй. Харин холбооны хууль ийм арга хэмжээг авахыг зөвшөөрөөгүй учраас л ийм үйлдэл нь үндэслэлгүй” хэмээн онцолсон.
Шүүхээс ийм шийдвэр гарснаас хэдхэн минутын дараа Трампын захиргаа давж заалдах хүсэлт гаргажээ.
АНУ-ын жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төлөөлөн “Liberty Justice Center” байгууллага, мөн 13 мужийн захиргаанаас гаргасан хоёр нэхэмжлэлийн дагуу энэ асуудлыг шүүх хэлэлцэж шийдвэрлэсэн аж. Трампын татварын шинэ бодлого жижиг, дунд бизнес эрхлэгчдийн боломжийг хязгаарлаж, эдийн засгийн хүнд нөхцөлд оруулж байна гэж нэхэмжлэлд онцолсон байна. Түүнчлэн татвартай холбоотой өөр таван нэхэмжлэлийг шүүх хянан хэлэлцэж буй.
Харин Ерөнхийлөгч Трамп “Олон улсын онцгой байдлын үед эдийн засгийн арга хэмжээ авах тухай хуульд үндэслэн татвар тогтоох бүрэн эрхтэй” гэж өмнө нь мэдэгдсэн. Гэвч уг хууль нь голчлон АНУ-д дайсагнасан улс орнуудын хөрөнгийг царцаах, хориг тавихад чиглэж ирсэн бөгөөд татвар тогтоох зорилгоор ашигласан анхны Ерөнхийлөгч нь Трамп болсон.
Гэхдээ нэхэмжлэгч бизнесүүд одоогоор татвараа төлөөгүй байгаа тул хохирол амсаагүй, мөн Ерөнхийлөгчийн онц байдлын зарлигийг зөвхөн Конгресс хүчингүй болгож чадах тул Хууль зүйн яам эдгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ёстой хэмээн мэдэгдээд буй.
Эх сурвалж: BBC, Reuters

#Дэлхийн мэдээ, #ТАТВАР, #АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, #Олон улсын худалдааны асуудал хариуцсан шүүх,