Гэрэл зургийг MPA.mn

Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт сүүлийн хоёр жилд 400 орчим сая төгрөгийн өртөг бүхий бөөр шээсний замын мэс заслын дурангийн багаж, чулуу бутлагч аппарат зэрэг тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яамны санхүүжилтээр олгосонСүүлийн тоног төхөөрөмжүүд 2024 оны 12 сард иржээ.

Түүнээс хойш тус мэс заслыг нэвтрүүлэх зорилгоор Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төвийн их эмч Н.Саранцэцэгээр ахлуулсан баг ажлын байрны сургалтыг 1-р сараас эхлэн гурван удаа хийж дуусгажээ.

Он гарсаар бөөр шээсний замын мэс заслаар 23 өвчтөний бөөрний чулуу авах, бөөрний хавдрын үеийн мэс заслуудыг хийжээ.

Сүүлийн жилүүдэд бөөр шээсний замын чулуужих өвчин их оношлогдож байгаа аж. Орон нутагтаа энэ чиглэлийн мэс заслыг хийж эхэлснээр хоёрдугаар шатлалын эмнэлгийг зорих иргэдийн тоо буурч байгааг хэлж байлаа. 

Мөн Монголын Урологи-Андрологийн нийгэмлэгийн IV-р чуулган-2025 Архангай аймгийн Цэцэрлэг хотод ирэх 6 дугаар сарын 26-29-ний өдрүүдэдэ болно. Үүнд Монголын бөөр шээсний замын мэс заслын эмч нар болон Солонгос, Хятад, Казакстан, Тайвань, Беларусь улсын эмч, эрдэмтэн судлаач нар ирж оролцох юм байна. 

#онцолсон, #Архангай,