Непал буюу Балба Улсын уулчин, алдарт шерпа Ками Рита дэлхийн хамгийн өндөр оргил Эверестэд 31 дэх удаагаа гарч, дээд амжилтаа шинэчлэн тогтоолоо. Өдгөө 55 настай тэрбээр өнөө өглөөний 4:00 цагт Энэтхэгийн армийн албан хаагчдыг дагуулан 8,894 метр өндөр оргилд гарсан байна. Энэхүү  аяллыг зохион байгуулагч “Seven Summit Treks” компани  “Ками Рита бол  Эверестийн бэлгэ тэмдэг болсон, уулын алдарт замч” гэж онцолжээ.

Уулын замч-хөтөч буюу шерпа Ками Рита анх 1994 онд анхны багаа дагуулан Эверестэд авирч байсан бөгөөд түүнээс хойш жил бүр, заримдаа жилд хоёр ч удаа оргилд гарсаар иржээ. Балбын уулын замч Пасанг Дава одоогоор 29 удаа Эверестэд гарсан амжилтаар түүний удаад бичигддэг аж.
Ками Рита “Би дээд амжилтаараа бахархаж байна, гэхдээ хэн нэгний тогтоосон хязгаарыг өөр нэгэн заавал эвддэг. Эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж байгаадаа баяртай байна” хэмээн AFP агентлагт ярьжээ.

2025 оны авиралтын улиралд 500 гаруй уулчин, зам-хөтчийн хамтаар  Эверестийн оргилд гарсан тухай Непалын Аялал жуулчлалын газраас мэдээлжээ. Ташрамд, дэлхийн хамгийн өндөр оргилд гарах хүсэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэж, үүнийг дагаа орчны бохирдол ихсэх хандлагатай тул улиралд тодорхой тооны зөвшөөрөл олгож буй аж. 

Эх сурвалж: BBC 

#Дэлхийн мэдээ, #Эверестийн оргил, #шерпа Ками Рита,