2025 оны 05 дугаар сарын 17-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны 58-р байранд гэмтсэн шувуу байна гэсэн иргэний мэдээлэл ирсний дагуу очиход Наран ууль (Ninox scutulata) шувуу айлын цонх мөргөн бага зэрэг гэмтэлтэй стресст орсон байсныг “Зэрлэг амьтан асрах байранд“ хүргэн 5 хоногийн хугацаанд асарч байгальд эргүүлэн тавилаа. 

Наран ууль (Ninox scutulata) нь Ззүүн өмнөд Ази, Хятадын өмнөд хэсгийн ой, бүхий газраар тархсан шувуу бөгөөд нүүдлийн үедээ ийнхүү бэртсэн байна. Өмнө нь манай улсад Дорноговь аймгийн нутагт нэг удаа бүртгэгдэж байсан бөгөөд 2 дахь удаагаа Улаанбаатар хотод бүртгэгдэж  байна.

Мэдээлэл өгсөн Баянгол дүүргийн иргэнд талархал илэрхийлж, байгалийн зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн, гэмтсэн үед нь ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 тоот утас болон нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11 310005 тоот утсанд мэдэгдэж байхыг уриалж байна гэж Нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ. 

#Нийслэлийн байгаль орчны газар, #Наран ууль шувуу,