ХУРИМЫН ОРДОН: Бид нууцаар үйл ажиллагаа явуулаагүй

Гэрэл зургийг MPA.mn
Засгийн газраас улсын хэмжээнд тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн Улбар шар түвшинд шилжсэн хугацааг энэ он дуустал сунгасан. Гэсэн ч Гэрлэх ёслолын ордноос хариуцлагын гэрээ байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлэх хүсэлтээ НОК-т гаргасан ч “Зөвшөөрөл олгох боломжгүй” гэсэн хариуг авсан билээ. Иймд Гэрлэх ёслолын ордон ес, аравдугаар сарын хуримын захиалгуудаа цуцалж, иргэдэд төлбөрийг нь буцаагаад байгаа.
Харин иргэдийн дунд “Хосууд Гэрлэх ёслолын ордонд нууцаар хуримлаж байна” гэсэн мэдээлэл тархаад буй. Энэ хардлагын талаар хуримын ордны захиргаанаас тодруулахад “Манай байгууллага нууцаар үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй, явуулаагүй. Ойрын өдрүүдэд ажлын цагаар манай байгууллагад нийслэлээс сургалт явуулж байна” гэлээ.
НОК-оос ирсэн хариу:


Хариулах