СПОРТ

“MNB sport” сувгийнхныг шагнав

Монгол Улсад телевизийн урлаг үүсч, МҮОНТ байгуулагдсаны 54 жилийн ойг тохиолдуулан МҮОХ-той олон жилийн турш нягт хамтран ажиллаж, спорт, олимпизмыг олон нийтэд түгээх үүргээ нэр төртэй биелүүлж яваа МҮОНРТ-ийн MNB Sport сувгийн хамт олныг МҮОХ-ны дээд шагналаар шагнаж урамшууллаа. Аливаа ажлын арын албанд зүтгэдэг зураглаачдыг шагнасан нь хамгийн гол онцлог байв. Тухайлбал, тус сувгийн зураглаач Д.Наранхүүг Олимпын алдар одонгоор, Д.Амгалан, Б.Наранбаатар, Н.Баатарсүрэн нарыг Олимпын алтан медалиар шагнасныг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулан өгөв.

Энэ үеэр MNB Sport сувгийн захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Отгонжаргал “Манай суваг шинэ бүтэц, зохион байгуулалттай болж, мэдээ мэдээллийг өргөн хүрээнд дамжуулан түгээхээр төлөвлөж байгаа. Манай сэтгүүлчид өдөр бүр олимпын хорооны байранд зочилж, мэдээ мэдээлэл бэлтгэж байх болно” гэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet