Live
ЭРҮҮЛ МЭНД

Н.ХҮРЭЛБААТАР: Монгол-Японы хамтарсан эмнэлгийн эмч, ажилчдын цалинг 15 хувиар нэмнэ

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС) 2019 онд Монгол Улсад анх удаа их сургуулийн эмнэлэг байгуулж, эрүүл мэндийн манаанд зогсохоор бэлтгэгдэж буй оюутан, залуусын практик давамгайлсан сургалтын эмнэлгийг ашиглалтад оруулсан билээ. Уг эмнэлэг Япон Улсын буцалтгүй тусламж, ЖАЙКА олон улсын байгууллагын төслийн хүрээнд бий болсон юм. Тэгвэл өнөөдөр уг сургалтын эмнэлгийг АШУҮИС-ийн харъяалалд хүлээлгэн өгч байна.

АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатар “Монгол-Японы хамтарсан сургалтын эмнэлгийг АШУҮИС харъяандаа хүлээж авна гэдэг нэг талаасаа баяртай боловч нөгөө талаас асар их үүрэг хариуцлага нэмэгдэж буй явдал юм. Өөрөөр хэлбэл тус эмнэлгийг цаашид олон улсын түвшинд хүргэх болон багш, эмч гэж ялгагдахгүйгээр нг баг болж ажиллах үүрэг хариуцлага ирж байна гэсэн үг. Мөн санхүүгийн хувьд тогтвортой байж тус эмнэлгийн үйл ажиллагааг тасалдуулахгүйгээр жигд  авч явах үүрэг нэмэгдэж байна. Түүнчлэн уг эмнэлэгт одоо ажиллаж буй эмч, ажилчдын цалинг ирэх аравдугаар сараас үе шаттайгаар буюу 15 хувиар нэмнэ. Уг эмнэлгийг анх байгуулагдахаас эхлэн гар бие оролцсон бүх хүмүүст талархсанаа илэрхийлье” гэлээ.

Ташрамд дурдахад, тус эмнэлгийн барилгын талбайн хэмжээ 15,825 м.кв бөгөөд төмөр бетон хийцтэй. Амбулатори, сургалтын хэсэг (лекцийн танхим, хурлын өрөө, номын сан), хэвтэн эмчлүүлэх (зургаан тасгийн нийт 104 ор) гэсэн гурван үндсэн хэсгээс бүрддэг байна.

ФОТО:

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet