Өнгөрсөн гуравдугаар сард Мьянмарт болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн үеэр Бангкокт 30 давхар барилга нурсан билээ. Энэ хэрэгтэй холбогдуулан 17 хүнийг баривчлах зөвшөөрлийг Тайландын шүүх гаргасан байна. 

Тайландын Улсын Аудитын газрын шинэ байр болох энэхүү барилга чичирхийллийн улмаас нурж, балгас болсон бөгөөд 89 хүн дарагдан нас барж, долоон хүн сураггүй болсон. Барилга нурсан шалтгааныг холбогдох байгууллагууд шалгаж, зураг төсөл, бүтээн байгуулалтын ажил болон хяналтад оролцсон 17 хүнийг баривчлахаар болж байна. 

Газар хөдлөлтийн үеэр Бангкокт олон барилга ганхаж, дээврийн усан сангууд цалгин гудамж руу урссан  дүрс бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Гэсэн ч ихэнх барилга нурж эвдрээгүй, харин ганцхан Улсын Аудитын  байр л сүйдсэн. Тус барилга нь Чатучак захын эсрэг талд, гурван жилийн турш баригдаж байгаа, хоёр тэрбум бат буюу 59 сая ам.долларын өртөгтэй төсөл байжээ.
Барилга нурах үед талбай дээр 400 гаруй ажилчин байсан бөгөөд тэднийг аврах ажиллагаанд дрон, кран, экскаватор зэрэг техникүүд ашигласан юм. 

Эх сурвалж: BBC 

#Дэлхийн мэдээ, #Бангкок, #Тайландын шүүх, #барилга нурсан, #Мьянмарт болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт,