Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд маргаан дагуулаад байгаа газрын эзэмшигчид нь мэдээлэл өглөө. 

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төв талбайн урд байрлах хуучин Ленин клубийн барилгыг 1929 онд барьж ашиглалтад оруулсан. Хамгийн сүүлд 2006 онд барилгын доорх газар 10610 ам.метр талбайгаар бүртгэгдэж, 2018 оноос хойш үйл ажиллагаа эрхлэгч, газрыг ашиглагчдад цөөнгүй өөрчлөлт орж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хуучин Ленин клубийн газар ОХУ-ын өмчийн үл хөдлөх хөрөнгөд бүртгэлтэй байсныг залилж, тухайн газраас хууль бусаар эзэмшсэн байж болзошгүй асуудалд Эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. “Оргил МГЛ” ХХК-ийн эзэмшилд хууль бусаар орсон 748 ам.метр талбайг чөлөөлөх тухай 3 шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд тус компанийн барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгосон зэрэгт үндэслэн барилгын каркасыг албадан нурааж, газрыг чөлөөлж байна гэж НЗДТГ-аас мэдээлээд байгаа юм. 

Харин тус газрын эзэмшигчид нь "хууль зөрчсөн зүйл нэг ч байхгүй, зөвшөөрлийн дагуу барилгаа эхлүүлсэн, бүх бичиг баримтаа бүрдүүлсэн байсан, харин хотын захиргаа хууль бусаар авч дээрэм хийж байна, цагдаа нар бидэнд хүч хэрэглэсэн, зодсон, бид одоо хэнд, хаана хандахаа мэдэхгүй байна" гэж мэдээллээ. 

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #газар эзэмшигчид, #Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд маргаан дагуулаад байгаа газрын эзэмшигчид,