Өнгөрсөн гуравдугаар сард Мьянмарт газар 7.7 магнитудын хүчтэй хөдөлж, их хэмжээний хохирол учирсан. ДЭМБ-ын мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас 3700 гаруй хүн нас барж, 5000 орчим хүн гэмтэж бэртсэн бөгөөд тус улсын эрүүл мэндийн тогтолцоо бүрэн доголдсоноос тэд тусламж, үйлчилгээ авч чадахгүй хэвээр байна.

“Human Rights Watch” болон “Physicians for Human Rights” зэрэг хүний эрхийн байгууллагуудын мэдээлснээр, эмнэлгийн ажилчид, боловсон хүчний хомсдолд орсон, эм тариа хүрэлцээгүй, бэртэж гэмтсэн иргэдийн шарх эмчилгээгүй удсанаас халдвар авсан зэрэг хүнд нөхцөл үүсжээ. Үүний зэрэгцээ эмнэлгийн ажилтнууд цэргийн хунтын тогтоосон хяналттай бүсэд ажиллах, эсвэл шалган нэвтрүүлэх цэгүүдийг давахад баривчлагдах эрсдэлтэй тул тусламж үзүүлэхээс эмээсээр байгаа юм. 

Мьянмарт төрийн эргэлт гарч, цэргийн хунт засаглахаас өмнө буюу 2016-2020 онд 10,000 хүнд зургаан эмч, есөн сувилагч ногдож байв. Харин 2022 онд энэ тоо 1.01 эмч, 1.96 сувилагч болж буурчээ. Энэ нь ДЭМБ-ын тогтоосон 10,000 хүнд эмнэлгийн 22.8  ажилтан ногдох ёстой гэсэн стандартаас хол зөрүүтэй байгаа юм. Швейцарийн “Insecurity Insight” байгууллагын мэдээлснээр, цэргийн эргэлтээс хойш Мьянмарт 74 эмнэлгийн ажилтан амиа алдсанаас гадна 263 эмнэлэг рүү халдсан тохиолдол гарч, 800 гаруй хүн баривчлагдсан байна.
Мөн эмнэлгийн тусламжийг хувийн хэвшил үзүүлэх боломж хязгаарлагдсан бөгөөд эм, тоног төхөөрөмжийн хомсдол нүүрлээд байна. 

Эх сурвалж: Reuters 

#Газар хөдлөлт, #Дэлхийн мэдээ, #Мьянмар,