Украины дрон Москва руу хоёр шөнө дараалан халдсаныг ОХУ-ын эрх баригчид мэдээллээ. 

Оросуудын хувьд хамгийн чухал баяруудын нэг болох тавдугаар сарын 9-ний өдөр тэмдэглэх Ялалтын жагсаалын өмнө ийм явдал болж байгааг тэд мөн онцолжээ. Москва хотын захирагч Сергей Собянин “Шөнө дунд Украины 19 дрон нийслэл рүү дөхөж ирсэн бөгөөд бид хариу арга хэмжээ авч устгасан” хэмээн мягмар гарагт мэдээлсэн. Үүний дараа мөн дөрвөн дроныг Оросын агаарын довтолгооноос хамгаалах систем сөнөөсөн гэнэ. Дроны халдлагатай холбогдуулан Москвагийн нисэх онгоцны дөрвөн буудлын нислэгүүдийг түр хугацаанд зогсоосон аж. 

Ялалтын баярыг тохиролдуулан дэлхийн удирдагчид айлчилж буйтай холбоотойгоор дайны галаа түр зогсоохыг Москва уриалсан билээ. Гал зогсоох уриалгын хариуд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 30 хоногийн саналыг дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва, Вьетнамын Ерөнхийлөгч То Лам, Беларусийн удирдагч Александр Лукашенко нар Оросод ирэх төлөвтэй. Түүнчлэн Москвагийн төв Улаан талбайд олон мянган иргэн цуглаж, ЗХУ нацист Германыг ялсан ялалтыг тэмдэглэж, дэлхийн II дайнд амь үрэгдсэн 25 сая гаруй цэрэг, иргэнийг дурсах ёслолд оролцоно.

Эх сурвалж: CNN 

#Дэлхийн мэдээ, #Москва, #Украины дрон, #Украйны дайн,