Ромын пап агсан Францисын автомашиныг Газын зурвасын хүүхдүүдэд зориулсан явуулын эмнэлэг болгож буйг Ватикан мэдэгдлээ. 2014 онд тэрбээр Израиль, Палестинд хийсэн айлчлалын үеэр ашиглаж байсан машиныг тэр нутагт үлдээсэн бөгөөд Пап таалал төгсөхийнхөө өмнө хүүхдүүдэд зориулсан эмнэлэг болгон тоноглохыг захиж байжээ. Газын зурваст эрүүл мэндийн тогтолцоо бүрэн унаж, хүүхдүүдэд зориулсан тусламж, үйлчилгээ саатаад буй энэ үед эрүүл мэндийн явуулын төв болгохоор шийдсэн нь энэ юм. 

“Яг одоо эрүүл мэндийн үйлчилгээ хамгийн хэрэгтэй байгаа хүүхдүүдийн амь насыг аврах бодит тусламж бол энэ юм” хэмээн “Каритас Швед” байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Петер Бруне хэлжээ.

Явуулын энэхүү эмнэлгийг халдварын түргэвчилсэн тест, вакцин хийх, оношлох төхөөрөмж, шарх оёх хэрэгсэл зэргээр тоноглох бөгөөд эмч, сувилагчид ажиллах юм. Сайн үйлийн “Каритас” байгууллага энэ ажлыг хариуцан, тохиромжтой нөхцөл бүрдмэгц эмнэлгийн тусламж авч чадахгүй буй бүс нутгуудад хүргэхээр төлөвлөжээ.

2023 оны аравдугаар Газын зурваст дайн эхэлснээс хойш Ромын пап энэ нутагт байгаа Христийн сүм рүү утасдаж, нөхцөл байдлыг асууж тандсаар байжээ. 

Эх сурвалж: Reuters 

#Пап Францис,