COVID-19

Бразилын эрүүл мэндийн сайд Марсело Куйрога Борис Жонсонтой уулзсаны дараа ковидын шинжилгээ нь эерэг гарчээ

Бразилын Эрүүл мэндийн сайд Марсело Кэйрога Нью-Йорк хотноо маск зүүгээгүй Борис Жонсон болон бусад Британийн албаны хүмүүстэй уулзсанаас хойш 24 цагийн дараа ковидын халдвар авсан нь тогтоогдож, тусгаарлагджээ.

Бразилын ерөнхийлөгч Жаир Болсонаротой даваа гарагт хийсэн уулзалтын үеэр Марсело Кэйрога нь Борис Жонсон болон гадаад хэргийн нарийн бичгийн дарга Лиз Трусс нартай ойрхон сууж байсан бөгөөд мягмар гарагийн орой твиттер хуудсаараа дамжуулж шинжилгээгээр эерэг гарснаа зарласан байна.

Удалгүй Бразил улсын төлөөлөгчдийн дунд ковидын хоёр дахь тохиолдол батлагдсаны улмаас НҮБ-ын Ерөнхий ассамблейд оролцох шийдвэрээ цуцалсан гэж Бразилын мэдээллийн сайт “Metrópoles” мэдээлжээ.

Уулзалтанд оролцсон Ерөнхийлөгч Жаир Болсонаро ковидын эсрэг вакцин хийлгээгүй гэдгээ олон нийтэд мэдэгдэж байсан, харин Борис Жонсон, Лиз Трусс болон Британийн төлөөлөгчдийн зарим гишүүд амны хаалт зүүгээгүй байсан ч Британийн улс төрчдийн эсрэг талын буйдан дээр сууж байсан Марсело Кэйрога маск зүүсэн байв.

Мөн тэрээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай нэг зочид буудалд байрласан байна. Дараагийн өдөр нь Марсело Кэйрога НҮБ-ын төв ассамблейн чуулганы нээлтийн хуралдаанд оролцжээ. Түүнчлэн тэрээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда нартай хийсэн уулзалтад оролцсон гэж мэдээлсэн байна.

Кэйрога ковидын эсрэг вакциныг нэгдүгээр сард, эрүүл мэндийн сайдаар томилогдохоос хоёр сарын өмнө хийлгэж байжээ.

Эх сурвалж: The Guardian

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet