ДЭЛХИЙН МЭДЭЭ

БНХАУ нүүрсээр ажилладаг шинэ төслүүдийг хилийн чинадад байгуулахгүй гэж мэдэгдлээ

Хятад улс нүүрсээр ажилладаг шинэ төслүүдийг хилийн чанадад байгуулахгүй гэж мэдэгдлээ. Ши Жиньпин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд хэлсэн үгэндээ энэ тухай дурдсан байна. Энэ нь дэлхийн хорт хийн ялгаруулалтыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байж магадгүй юм.

Хятад улс нь “Нэг бүс нэг зам” санаачилга гэж нэрлэгддэг томоохон дэд бүтцийн төслийн хүрээнд Индонез, Вьетнам зэрэг оронд нүүрсний төслүүдийг санхүүжүүлж ирсэн. Гэхдээ дэлхий нийт Парисын цаг уурын гэрээний зорилтыг биелүүлэхийг хичээж байгаа тул Хятадыг санхүүжилтээ зогсоохыг шаардаж байсан юм.

Жил бүр зохион байгуулдаг дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жинпинь хэлэхдээ “Хятад улс хөгжиж буй бусад орнуудад ногоон, нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг эрчим хүчийг хөгжүүлэхэд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлж, гадаадад нүүрсээр ажилладаг шинэ төслүүд байгуулахгүй” гэжээ.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч энэ алхам нь Хятадын “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд хөгжиж буй олон орны нүүрсний үйлдвэрүүдийн өргөтгөлийн ажлыг хязгаарлаж магадгүй юм.

Хятад улс “Нэг бүс нэг зам” санаачилгын дагуу олон оронд галт тэрэг, зам, боомт, нүүрсний үйлдвэрүүдийг санхүүжүүлдэг бөгөөд ихэнх тохиолдолд хөгжиж буй орнуудыг дэмждэг. Гэсэн хэдий ч хэдэн жилийн хугацаанд анх удаа буюу 2021 оны эхний хагаст нүүрсний төслүүдийг санхүүжүүлээгүй юм.

Хятад бол дэлхийн хамгийн том хүлэмжийн хий ялгаруулагч орон бөгөөд дотоодын эрчим хүчний хэрэгцээ нь нүүрснээс ихээхэн хамаардаг.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet