Испани, Португал даяар, мөн Францын зарим нутагт цахилгаан доголдож, сая сая хүн гэрэлгүй болж, эмх замбараагүй байдал үүсэхэд хүрлээ.
Европын эрчим хүчний байгууллагын тэргүүн Кристиан Руби “Франц, Испанийн хоорондын цахилгаан дамжуулах холболтод тодорхой нэгэн асуудал үүссэн нь уг тасалдлын шалтгаан болсон” гэж мэдэгдэв.
Цахилгаан тасарснаас орон даяар галт тэрэгний хуваарь өөрчлөгдөж, замын хөдөлгөөн саатаж, нислэгүүд цуцлагдаж, үйлдвэрүүд зогсож, онгоцны буудлуудын үйл ажиллагаа доголджээ. Даваа гарагийн орой гэхэд зорчигч тээврийн 11 галт тэрэг замдаа саатсан хэвээр байв.
Мөн дэлгүүр, үйлчилгээний төвүүд, айл өрх, ресторанууд гэрэлгүй болж, хүмүүс цахилгаан шатанд гацсан тохиолдол олон гарлаа.
Мягмар гарагт шилжих шөнө Испанид тасалдсан цахилгааны тал хувийг сэргээсэн бол Португалын 750,000 хэрэглэгч гэрэл цахилгаантай золгожээ. Гэхдээ эрчим хүчний хангамж хэвийн болоход хугацаа шаардлагатайг холбогдох албаныхан анхааруулж байна.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
USD | 3557