Европын Охидын Математикийн Олимпиадыг математикийн чиглэлээр авьяас чадвартай охидыг дэмжих, хөгжин дэвших нөхцөл бололцоогоор хангах зорилгоор 2012 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа билээ. Энэхүү нэр хүндтэй олимпиадад манай улс 4 удаа оролцож 2 мөнгө, 10 хүрэл медаль хүртжээ.

Европын Охидын Математикийн 14 дүгээр Олимпиад Бүгд Найрамдах Косово улсын нийслэл Приштина хотод 2025 оны 4 дүгээр сарын 11-17 өдрүүдэд зохион байгуулагдав. Энэ удаагийн олимпиадад 55 орны 229 охид оюун ухаанаа сорин уралдлаж, дүнгээ гаргалаа. 

Манай баг 3 хүрэл медаль, 1 тусгай шагнал авч, нийт 56 улсаас 33 дугаар байр эзэллээ. 

- Наранбаатарын Болор Хүрэл медаль /Эрдмийн хишиг сургууль/
- Анхбаярын Мишээл Хүрэл медаль /Орчлон сургууль/
- Алтангэрэлийн Ану Хүрэл медаль /Нийслэлийн ЕБ-ын 11-р сургууль/
- Бандийн Оюунбилиг Тусгай байр /Хархорин ЕБ-ын Гүнзгий сургууль/ 

Багийн ахлагч Т.Хулан, дэд ахлагч С.Цогзолмаа нар ажиллалаа. 

Уг олимпиадад оролцогч нар 2 өдрийн турш тус бүр 3 бодлогыг 4 цаг 30 минутын хугацаанд бодож өрсөлдсөн юм. 

#Боловсролын ерөнхий газар, #Европын Охидын Математикийн 14 дүгээр Олимпиад, #“EGMO 2025”,