Гаазын зурвас, Баруун эрэг, Иерусалимын бүсэд хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэхээр Палестинд 1.6 тэрбум еврогийн тусламж үзүүлэхээ Европын холбоо зарлалаа. Санхүүгийн дэмжлэгийн зарим хэсгийг шууд тусламжийн хэлбэрээр хоёр жилийн хугацаанд хуваан олгох бөгөөд Палестины санхүүгийн тогтвортой байдлыг хангах, ардчилсан засаглалыг дэмжих, хувийн хэвшлийг хөгжүүлэх чиглэлд төрийн үйлчилгээний чанарыг сайжруулахад зориулах юм. 

Тодруулбал, энэхүү тусламжийн 576 сая еврог Палестины нутаг дэвсгэрт хэрэгжих олон салбарын төслүүдийг санхүүжүүлэхэд зориулах бөгөөд 82 сая еврог нь НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн байгууллагад (UNRWA) олгох юм. 

Европын холбооны Газар дундын тэнгисийн бүсийн асуудал хариуцсан комиссар Дубравка Шуйца “ Энэ бол Палестинд тогтвортой ирээдүйг бий болгох, аюулгүй байдлыг хангахад дэмжих тусламж юм” гэж онцолсон байна. 

Эх сурвалж: Euro News

#Дэлхийн мэдээ, #Европын холбоо, #Палестин,

0 / 1000