Палестинийг тусгаар улс гэж албан ёсоор хүлээн зөвшөөрч магадгүйгээ Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдлээ. 

Тэрбээр “Ирэх зургаадугаар сард болох НҮБ-ын бага хурлаар Израиль болон “Хамас” бүлэглэлийн хооронд 18 сар үргэлжилсэн дайныг зогсоох шийдлийг эрэлхийлнэ.  Тэр хүртэл бид Палестинийг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөх алхмуудыг хийнэ” гэж Египетэд хийж буй айлчлалынхаа үеэр онцоллоо. 

Хэрэв Франц Улс Палестинийг тусгаар улс гэж албан ёсоор хүлээн зөвшөөрвөл Израильтай харилцах харилцаа нь хүйтрэх эрсдэлтэй. Учир нь Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху зөвшилцөх шийдвэрийг эсэргүүцсээр байгаа юм. 

Одоогоор дэлхийн 150 орон, тэр дундаа Ирланд, Норвеги, Испани өнгөрсөн оны тавдугаар сард Палестинийг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөөд байна. 

Эх сурвалж: Euro News 

#Дэлхийн мэдээ, #Палестин, #Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон,