Live
newswire

А.Амбасэлмаа: Коронавируст халдвар нь ирээдүйд устах магадлал байхгүй

ЭМЯ-наас долоо хоног бүрийн баасан гарагт коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг билээ.

Энэ үеэр “Өнөөдрийн вакцины гуравдугаар тунд 240 мянган хүн хамрагдаад байна. Энэ тунг зөвхөн зорилтот бүлгийн хүмүүст хийж байсан бол 18 наснаас дээш бүх хүн өрхийн эмнэлэгт хандан дархлаажуулалтад хамрагдах боломжтой болсон. Түүнчлэн энэ сарын 13-наас эхлэн томуугийн дархлаажуулалт эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 270 баг 847 эмч ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр томуугийн дархлуужуулалтыг хийж байна” гэлээ.

Мөн доктор А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. Тэрбээр “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан чуулга уулзалт болж, 40 гаруй орон оролцлоо. Монгол Улс оролцож, нөхцөл байдлаа танилцууллаа. Эндээс харахад энэ вирус устах магадлал байхгүй гэсэн таамаглал дэвшүүлж байна. Мутацлах хувилбар нь илүү хоруу чанартай байх боломжтой бөгөөд Ковид 19 улирлын томуу болж үлдэх эрсдэл бий.

Тиймээс ард иргэдийг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Үүнээс гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авах хэрэгтэй. Цар тахалтай тэмцэхэд төрийн манлайлал маш чухал. Ард иргэд төр нэг нэгэндээ итгэж энэ цар тахлын ард гарна. Ард иргэд төрдөө итгэх хэрэгтэй гэж уриалмаар байна. Цар тахлыг хяналтад авахад иргэн бүрийн оролцоо маш чухал. Цар тахлаас гэр бүлээ хамгаалахын тулд дамжих замыг таслан зогсоохын тулд хичээх хэрэгтэй. Дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэй. Хэрэв халдварт өртсөн бол эмнэлгийн тусламжийг маш хурдан авах хэрэгтэй” гэлээ.

УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр: Дэлхийн улс орнуудад дельта хувилбарын тархалт маш өндөр байна. АНУ, Их Британи, Монгол зэрэг улсууд дельтагийн давалгаанд өртсөн улс орноор нэрлэгдэж байна. Мю гэх шинэ хувилбар бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн 45 улсад бүртгэгдээд буй. Дельта болон Мю хувилбар холилдсон тохиолдолд дэлхий даяар маш өндөр давалгаа үүсэх эрсдэл үүссэн. Дельта хувилбар халдварлах чадвар маш өндөр тул амны хаалтаа хаана ч зүүж явахыг ДЭМБ-аас уриалж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet