СОЁЛ УРЛАГ

ҮЗЭСГЭЛЭН: “Оюун санаагаа аваръя” буюу Төрийн соёрхолт зураач С.Саранцацралтын шинэ бүтээл

Гэрэл зургийг MPA.mn

Төрийн соёрхолт зураач С.Саранцацралтын “Оюун санаагаа аваръя” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 13-30 хүртэл Хаан Банк арт галерейд гарч байна.

Энэ удаагийн үзэсгэлэнгээр /Installation/ инстоляци, /Conceptual Readymade/ концептуал рейди мейд бүтээлүүдийг толилуулжээ. Эдгээр бүтээлүүдээр өнөөгийн бидний амьдарч буй нийгэм, хүрээлэн буй орчин, хүмүүсийн хоорондын харилцаа, оюун санааны хоцрогдол гэх мэт үзэгдлүүдийг орчин үеийн дүрслэх урлагаар тольджээ.

Contemporary art буюу Орчин үеийн урлаг бол яг одоо бидний дунд өрнөж буй үйл явцыг шүүлтүүргүйгээр, бодитоор дүгнэж анализ хийх боломжийг олгодог бөгөөд биднийг байнга асуулт, сониуч байдалд урин залж, даллаж байдаг, оршихуйн тухай бидний танин мэдэхүй, ойлголт, эргэлзээ улмаар өөрчлөн шинэчлэх хүсэл эрмэлзлийг маань нийгэмд таниулдаг…

Зураач хэлэхдээ “Бид юмсыг харах өнцөгөө өөрчилсөнөөр амьдралын хэв маяг, үзэл бодол өөрчлөгдөж улмаар илүү сайхан, шинэ ирээдүйг бүтээх болно. Тэгэхээр бид оюун санаагаа живэхээс аварцгаая” гэсэн юм.

ФОТО:

2021 оны есдүгээр сарын 15.ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ЗАНДАНБАТ/MPA
2021 оны есдүгээр сарын 15.ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.ЗАНДАНБАТ/MPA

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet