Сүрьеэ нь олон оронд өвчлөл нас баралтын гол шалтгаан болж, дэлхийн хэмжээнд нийгэм, эрүүл мэндийн чухал асуудал хэвээр байсаар байна. ДЭМБ 2021 онд Монгол Улсыг сүрьеэгийн тархалт өндөр дэлхийн 30 орны жагсаалтад оруулсан.  

Харин Монгол Улс 2024 онд 3000  гаруй  сүрьеэгийн тохиолдол бүртгэгдсэн  нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5,6%-иар буурсан ба нийт тохиолдлын 57% нь Улаанбаатар хот, 42% нь аймаг, орон нутагт бүртгэгдсэн байна.

Аливаа халдварт өвчнийг хяналтад оруулах хамгийн чухал арга хэмжээ бол эрт илрүүлж, оношлох, бүрэн төгс эмчилж эдгэрүүлснээр нийгэмд халдвар тархах гинжин хэлхээг таслан зогсооход байдаг. Одоогийн байдлаар улсын хэмжээнд сүрьеэгийн 42 нэгжид 44 GeneXpert тоног төхөөрөмж ажиллаж байна.Зөөврийн болон Дижитал рентгенийг сүрьеэгийн оношилгоо, илрүүлэгт ашиглаж, улсын хэмжээнд 33 дижитал рентген аппарат сүрьеэгийн оношилгоонд хэрэглэж байна. Мөн түүнчлэн хиймэл оюунаар рентген зураг уншиж эхлээд байна.

Цаашид бүх түвшинд сүрьеэгээс сэргийлэх, илрүүлэлтийг нэмэгдүүлэх, эрт оношлох, эмчлэх, шинэ судалгаа, инновацийг өргөжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, хүн амын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх чиглэлээр олон үйл ажиллагааг төлөвлөн ажиллаж байна.   

Дэлхий нийтээр жил бүрийн 3-р сарын 24-ний өдрийг “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тодорхой уриатайгаар нийгэмд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

2025 онд “"Тийм ээ! Бид сүрьеэг устгаж чадна: Амлалтаа хэрэгжүүлье, Хөрөнгө оруулъя, Үйлчилгээг хүргэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү уриа нь итгэл найдвар, шуурхай хариу арга хэмжээ, хариуцлагыг бэхжүүлэхийг уриалсан.

Амлалтаа хэрэгжүүлье– 2023 оны НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаар дэлхийн удирдагчид сүрьеэг устгах ажлыг эрчимжүүлэхээр амласан. Одоо бидэнд бодит үйл ажиллагаа хэрэгтэй. ДЭМБ-ын заавар зөвлөмж болон бодлогыг цаг алдалгүй хэрэгжүүлэх, үндэсний стратегийн хэрэгжилтийг хангах, санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдэх шаардлагатай байна.
Хөрөнгө оруулъя- Сүрьеэтэй тэмцэхэд санхүүжилт нэн чухал билээ. Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээ, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээ, инновацийг нэвтрүүлэхэд  олон талт хамтын ажиллагаа, санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Үйлчилгээг хүргэе – Амлалтыг бодитой ажил хэрэг болгох нь эрт илрүүлэх, оношлох, урьдчилан сэргийлэх, эмчилгээ, эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тусламж үйлчилгээнд ДЭМБ-ын зөвлөсөн нотолгоонд суурилсан интервенцүүдийг хэрэгжүүлэхэд оршино. Амжилттай хэрэгжүүлэхэд олон нийтийн манлайлал, иргэний нийгмийн үйл ажиллагаа, салбар хоорондын хамтын ажиллагаа чухал юм. 

Сүрьеэгээс сэргийлэх, илрүүлэх, оношлох,  эмчлэх, шинэ судалгаа, инновацийг өргөжүүлэх, ялгаварлан гадуурхалтын эсрэг, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, хангалттай хөрөнгө оруулалт хийж, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлснээр сүрьеэ өвчнийг устгаж чадна.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #эмя, #Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр,

0 / 1000