Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар болон Харилцаа холбооны зохицуулах хороо, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газартай хамтран энэ сарын 12-нд "Цахим орчин дахь хүүхэд хамгаалал" сэдэвт сургалт мэдээллийг зохион байгууллаа. Сургалтыг НХГБХХГ төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Монгохүү нээв.
Гэрэл зургийг MPA.mn
Сургалтаар,
-НХГБХХГ Хүүхэд, гэр бүлийн хамгааллын хэлтсийн дарга Х.Оюунтуяа "Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга тэилцуулга",
-Харицаа холбооны зохицуулах хороо Зохицуулалтын газрын Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга А.Уранчимэг "Цахим орчин дах хүүхэд хамгаалал",
-Сэтгэлзүйч Б.Батчимэг "Үе тэнгийн дээрэлхэлт ба хүүхдийн сэтгэлзүй",
-Мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Ө.Дүүрэнбаяр "Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн талаарх ойлголт"-ын талаарх мэдээллийг өглөө.
Үйл ажиллагаанд 9 дүүргийн ХГБХХХ-ийн мэргэжилтнүүд болон хэвлэл мэдээллийнхэн хамрагдан. Сургалтын гол зорилго нь хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг энэ чиглэлээр чадавхжуулж, цаашдаа хүүхдийн аюулгүй байдлын төлөө урьдчилсан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулахад хамтран ажиллах байв.
Мэдээллийн үеэр 12-оос доош настны хүүхдүүдтэй эцэг, эхчүүдийн 45% нь саатуулах зорилгоор гар утсаа өгч хэрэглүүлдэг нь хүүхэд интернэт, сошиал медиа эрт хэрэглэх суурь шалтгаан болж байна гэдгийг албаныхан онцолж байлаа.
Мөн хүүхдийн зураг авах, дуу, дуу-дүрсний бичлэгт оролцуулах, мэдээ мэдээлэл, зар сурталчилгаанд оролцуулахдаа дараах мэдээллийг оруулахгүй байхыг зөвлөлөө.
-Хүүхдийн овог, нэр;
-Хүүхдийн сургуулийн нэр, анги бүхий мэдээлэл агуулсан энгэрийн тэмдэг;
-Сурдаг сургууль, сургалт, дамжааны талаарх мэдээлэл;
-Хүүхдийн байгаа газар зүйн байршлын мэдээлэл;
-Хүүхдийн биеийн нууц, далд хэсгийг харуулсан хэсэг;
-Бэлгийн дур сонирхол төрүүлэхүйц байдлаар дүрслэн харуулсан;
-Эрүүл мэндийн байдал, биеийн өгөгдөл, өндөр, жин зэрэг мэдээлэл;
-Хүүхдийг зохисгүй байдлаар дүрсэлсэн;
-Гамшиг, ослын үеийн эмзэг байдлаар дүрслэн харуулахгүй байх;
-Уур уцаар эсвэл таагүй ааш занг харуулсан;
-Хүүхдийг хөөрхийлөлтэй, хохирогч, эмзэг байдлаар дүрслэн харуулсан;
-Хүүхдийг бэлгийн болон бусад хүчирхийллийн хохирогч, халтар хувцастай гэх мэт эмзэг байдлаар аль болох харуулахгүй байх.
Сургалтад танилцуулсан зарим тоон мэдээллийг хүргэе.
МОНГОЛ УЛСЫН ИНТЕРНЭТИЙН ХЭРЭГЛЭЭ / ХҮҮХДИЙН ЦАХИМ ХЭРЭГЛЭЭ

#онцолсон, #интернэт, #цахим орчин,