Монголын Хөлбөмбөгийн Холбооны Удирдах зөвлөлийн тогтоолоор байгуулсан "Хөлбөмбөгийн орчинд үүсээд буй асуудлыг судлах түр хороо" дүгнэлтээ танилцууллаа. 

МХБХ-ны 2025 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн Дугаар-2 тогтоолоор байгуулагдсан ТҮР ХОРОО-ны ажлын хэсгийн ахлагч дэд ерөнхийлөгч И.Сарангэрэл гишүүд зөвлөлийн гишүүн Б.Болдбаатар, Д.Нанжид, М.Ганбаатар, М.Баярмагнай, хөндлөнгийн төлөөлөл Г.Мөнхчулуун, Ц.Мөнх-Эрдэнэ, С.Эрдэнэбат, Э.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй 2025.01.27-ны өдөр эхний материалуудыг санхүүгийн албанаас авч албан ёсоор ажлаа эхлүүлсэн. Нийт 2023, 2024 оны данснуудын гүйлгээний жагсаалт авсан ч шаардлагатай холбогдох бичиг баримт, материалуудыг дутуу, олгоогүй нь түр хороог ажиллах нөхцөл бололцоогоор ХАНГАЛТТАЙ хангаагүй гэж үзэж байна. Бидэнд олдсон гүйлгээний жагсаалтаас судалж, шинжлэхэд ГОЛОМТ банкны долларын 3, төгрөгийн 8 дансны гүйлгээ хийсэн мэдээлэл гарч ирсэн ба баримтуудаас олж авсан дүгнэлтүүдийг гаргалаа.

1. 2024 оны санхүүгийн төсвийг Их хурлаас 10,621,500,000 төгрөгийг зарцуулна гэж баталсан. Үүнд Лигийн зохион байгуулалтын зардал, Лигийн шагнал урамшуулал, Тэмцээнүүдийн шагналын зардал, Хүүхдийн тэмцээнүүдийн шагналын зардал, Гишүүн холбоодын урамшуулал, Лигийн клубүүдийн лицензжүүлэлтийн зардал, 1-р лигийн клубүүдийн лицензжүүлэлтийн зардал, Ажилчдын цалин, Шигшээ багийн тамирчдын цалин урамшуулал, бүх аялан тоглолтын зардлууд, хувцас хэрэгслийн зардлуудыг бүгдийг багтааж төсөвлөсөн байна.

2. Зөвхөн2024оныМХБХ,АХБХболонОУХБХ-ныдолларындансныхуулгаасхарахад нийтдээ 3,165,000 ам долларын орлого орсон байна. Энэ нь ойролцоогоор 11 тэрбум гаруй төгрөгийн орлого орсон буюу төлөвлөсөн төсвийг олсон байна гэж харагдаж байна.

3. Үүнээс гадна МХБХ-ны төгрөгийн бусад дансанд дотоодын хөрөнгө оруулалтаар орсон орлогыг холбогдох баримт бичиг олдоогүй улмаас нарийвчлан тооцоолох боломжгүй байна.

4. Барьцаалсан зээл, Хувь иргэн, ББСБ, ХХК, холбооны удирдлагууд болон дотоод ажилтан нараас хүүтэй зээл авсан орлогын гүйлгээнүүд байгаа ба хүүг төлж байсан зарлагын гүйлгээнүүд их байна.

5. Эндээс харвал өр нэмэлтээр үүсэх нөхцөлгүй байсан, төсөвлөсөн мөнгө нь бүрэн дүүрэн байтугай давж биелсэн нь харагдаж байна.

Гэтэл өмнөх ЕНБД нь манай холбоо 2023 онд 3.8 тэрбум төгрөгийн өртэй байснаас 2024 онд 1.8 тэрбум төгрөгийн өр нэмэгдэж 5.6 тэрбум болсон гэж танилцуулсан.
Холбооны өмч хөрөнгийг дараах байдлаар зориулалтын бусаар зарцуулснаас энэхүү санхүүгийн хямралууд үүссэн байна. Үүнд:

• Холбооны хөрөнгөөр эрх бүхий албан тушаалтнууд гэр бүлээрээ, эгч дүүсээрээ гадаад орнуудад аялсан зөрчлүүд илэрсэн.
• 30.000$-ийн 10%, 762.020$-ийн 10% гэх мэтчилэн Ерөнхийлөгчийн маркетингийн хэлтэст олгосугай гэх тушаал, дэд нарийн бичгийн дарга руу урамшууллыг олгох гэх утга бүхий цохолттойгоор гаргасан тушаалуудаар удирдах албан тушаалтнууд ашиг олсон.
• Холбооны Нарийн бичгийн дарга, Гадаад харилцаа хариуцсан захирал, тэдгээрийн хамаарал бүхий хүмүүст “Маркетингийн зардал” нэрийн доор 2-10 сая төгрөгийн тогтмол зардал гаргасан байна.
• Монголын хөлбөмбөгийн холбооны талбай, оффис, Төв аймагт байрлах Шигшээ багийн бэлтгэлийн төвийг барьцаалсан асуудал дээр албан ёсоор тайлбар хийх хүн олдоогүй, гэрээг гаргаж өгөөгүй. Зөвлөлийн тогтоол гаргаж өгөөгүй нь холбооны Төв оффис, Төв талбай, Футзалын ордон, төв аймаг дах бэлтгэлийн баазыг барьцаалж, 500 сая төгрөгийн зээл авсан байх магадлалтай байна.
• МХБХ-ны Зөвлөлийн гишүүдэд үнэн зөв мэдээлэл өгөөгүй, зөвлөл асуудлыг нягтлаж шалгаж үзээгүй, чухал шаардлагатай мэдээллийг нуун дарагдуулсан нь үйл ажиллагааг доголдоход хүргэсэн.
• Санхүүгийн хүнд нөхцөл байдалд байхад тэвчиж болох зардлыг багасгах байтал өмнөх зөвлөлийн баталсан урамшуулал олгох тогтоолыг одоогийн УЗ-өөр хүчингүй болголгүй өөрт болон цөөн хүмүүст давуу байдлаар урамшууллыг олгосон нь санхүүгийн хүнд нөхцөлтэй үед сахилга батгүй үйлдэл гэж үзэж байна.
• Барилгын засвар үйлчилгээний ажлуудын зардлууд төсөвлөсөн хэмжээнээс хэтэрсэн ба өндөр дүнтэй ажлуудын тендерийн үйл ажиллагаа, баримт мэдээллүүд олдохгүй байна.
• Хөлбөмбөгийн холбоог тойрсон санхүүгийн ашиг сонирхолтой ХХК, ТББ-ууд, хувь хүмүүс, бүлэглэлүүд үүссэн байх магадлалтай байна.
• Дараагийн зөвлөл хуралдахаас 10 хоногийн өмнө Түр хороо тайлан танилцуулах тогтоолтой атал Зөвлөл хуралдахаас 4 хоногийн өмнө нь дансны хуулга гаргаж өгөх зөвшөөрөл олгож байгаа нь эдгээрийг шалгах хугацаа өгөлгүй бүх талаар хавчиж байгаа гэж үзэж байна.

Монголын хөлбөмбөгийн холбоонд үүсээд буй өнөөгийн асуудал дээр ЕНБД болон ерөнхий нягтлан бодогчид удаа дараалан шаардлагатай материалуудыг гаргаж өгөх хүсэлт болон шаардлагыг хүргүүлсэн. Зарим материалуудыг гаргаж өгсөн боловч Аудитын албан ёсны тайлангуудыг огт гаргаж өгөөгүй.
Тэгэхлээр эдгээр хөрөнгийг зориулалт бусаар зарцуулаагүй байсан бол клубүүдийн тэмцээн уралдааны шагналын мөнгө, лицензжүүлэлтийн урамшуулал, гишүүн холбоодын дэмжлэг, ажилчдын цалин, НДШ зэрэг зардлуудыг өгөхгүй байх үндэсгүй байжээ.

Эдгээр нь манай хянан шалгах түр хорооны олдсон багахан материалын хүрээнд гаргасан дүгнэлт юм. Түр хороо нь үргэлжлүүлэн шалгаж холбогдох нарийвчилсан мэдээллүүдийг гаргаж 2 сарын 24-ний зөвлөлийн хурал дээр танилцуулах болно.

#live, #Монголын хөлбөмбөгийн холбоо, #Хөлбөмбөгийн орчинд үүсээд буй асуудлыг судлах түр хороо,