БОУАӨЯ-аас МҮХАҮТ, ТЕГ-тай хамтран Монгол Улсын шилдэг 100 аж ахуй нэгжийг оролцуулан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэхтэй холбоотой асуудлаар хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нээж “Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд улс орнуудын Засгийн газар төлөвлөлтийн хандлагаа өөрчилж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, нөөцийн хэмнэлттэй байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг хангасан үйлдвэрлэл үйлчилгээг бүхий л салбарт дэмжин ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газраас ногоон технологийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх, эдийн засгийн хөшүүрэг болох татварын хөнгөлөлт, ногоон зээлийг цогц байдлаар шийдвэрлэхээр ажиллаж байгаа нь иргэд, бизнесийн салбарынханд санхүүгийн бодит дэмжлэг болж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм.
Одоогийн байдлаар байгаль орчинд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй 59 тоног төхөөрөмжийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас, эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, агаар цэвэршүүлэгч зэрэг 14 тоног төхөөрөмжийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлдөг.
Түүнчлэн Хас банк, Хаан банк, Төрийн банктай хамтран 2019 оноос эхлэн ногоон зээлийн үйлчилгээг хэрэгжүүлж, яамнаас хүүгийн татаасыг жил бүр олгодог бөгөөд 2025 онд 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байна.
Монгол Улсын Их Хурал 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Уг хуулийн 22.9-д Албан татвар төлөгчийн орлого олох үйл ажиллагаатай хамааралгүй, зарим тусгайлсан үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжих зорилгоор татвар ногдох орлогын 1%-ийг хасаж хөнгөлөх зохицуулалтыг шинээр тусгасан юм. Тус яамнаас уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн байгальд ээлтэй төсөл, арга хэмжээнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийн төслийг боловсрууллаа. Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи, инновац нэвтрүүлэх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахад аж ахуйн нэгж, Та бүхний санал санаачлага, туршлага, хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр болж, бодитой үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Үүний дараа Татварын хөнгөлөлттэй холбоотой хэрэгжүүлж буй зорилт арга хэмжээнүүдийн талаар Татварын Ерөнхий газрын Татвар төлөгчдөд үйлчлэх газрын Ахлах байцаагч Б.Энхтөр, ААНОАТ--ийн хөнгөлөлт эдлэх бүтээн байгуулалт, төсөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг БОУАӨЯ-ны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын Ахлах шинжээч Г.Хоролмаа нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

#мүхаүт, #тег, #хэлэлцүүлэг, #БОУАӨЯ, #сайд С.Одонтуяа,