ОБЕГ-т өнгөрсөн хоногт хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дараах дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Тодруулбал: 

Зам, тээврийн осол: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот  багийн “Шар тээг” гэдэг газар  /аймгийн төвөөс зүүн зүгт 55 км-т, сумын төвөөс урд зүгт 30 км-т/ суудлын автомашин онхолдож 1 хүн дарагдаж нас барсан байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 21:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн  алба хаагчдыг очиход Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан Г-гийн "Премио" загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдож жолооч Г /41 настай, эрэгтэй/ автомашиндаа даруулан нас барсан байсныг 23:53 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.  

Мөс цөмөрч суусан: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн “Ёлын-Ам” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун хойд зүгт 60 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 85 км-т/ мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 19:33 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Даланзадгад-Хүрмэн сумын чиглэлд зорчиж явсан "CC1030UA21A-Пикап" загварын суудлын  автомашин /2 зорчигчтой/ мөс цөмөрч суусан байсан автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээж иргэн Д /36 настай, эрэгтэй/, Н /47 настай, эрэгтэй/ нарыг 02:16 цагт аймгийн төвд авч ирсэн байна. 

#обег, #хоногийн мэдээ, #мөс цөмрөх аюулаас сэргийл,

0 / 1000