Сэлбэ, Толгойт, Улиастайн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс өнөөдрийн байдлаар халиа тошин үүссэн гурван байршилд шуурхай бригад ажиллаж, байнгын ундаргатай булаг, хөрсний ус ихээр гарсан 11 байршилд байнгын үзлэг шалгалт хийж, мөсний түвшин тогтоох хэмжээ авч ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Дэнжийн 1000-ын III суваг орчмын халиа тошингийн нөхцөл байдлыг шалган, мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай байгууллагаас 14 машин механизм, 35 инженер техникийн ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн халиа тошин үүссэн байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна. Тодруулбал, механизм болон гар ажиллагаагаар суваг татах, гүүрэн гарцын гаргалгаа хоолойг нээж усыг чөлөөтэй урсгах, илүүдэл мөс тээвэрлэх зэрэг ажлыг хийж буй” гэв.
Мөн шуурхай бригад ажиллаж буй гурван байршлаас 10 мянга гаруй шоо метр мөс гарган далан босгож, 3 км орчим суваг татан булгаас үүдэлтэй байнгын урсацтай хөрсний усыг урсгахын зэрэгцээ халиа тошин үүсэж буй эхлэл хэсэгт далан үүсгэсэн гэдгийг онцоллоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#НЗДТГ, #халиа тошин,