Гэрэл зургийг MPA.mn

Хотын дарга Х.Нямбаатар агаарын бохирдлын асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог сэргээн байгуулсан талаар мэдэгдлээ.

Тус үндэсний хорооны даргаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа ажиллах бол Нарийн бичгийн даргаар хотын дарга Х.Нямбаатар ажиллахаар баталжээ. 

Сануулахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх даваа гарагт албаныхантай хийсэн уулзалтынхаа үеэр дээрх үндэсний хороог татан буулгасанд шүүмжлэлтэй хандаж, Засгийн газрын  хуралдаанаар хэлэлцэж, сэргээн байгуулахыг үүрэг болгосон юм.

#live, #С.Одонтуяа,