Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ойн газраас томилогдсон ажлын хэсэг Баянхонгор аймгийн Байгаль орчны газар, Бууцагаан, Баянхонгор, Шинэжинст сумдад 2024 оны 10 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд ажиллаж 2022-2024 онд улсын төсвийн хөрөнгө, төсөл хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлуудтай газар дээр нь очин танилцаж, зөрчил дутагдлыг арилгах, гүйцэтгэлийг актаар хүлээж авах ажлыг зохион байгууллаа. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн мэргэжилтэн У.Ганбат, А.Оюунгэрэл, Н.Барсболд болон Баянхонгор аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийгдсэн ажлын гүйцэтгэлийг хүлээн авах ажлын хэсэг ажиллалаа.
Баянхонгор аймагт 2023 онд улсын төсвөөр: Богд суманд 5 га талбайд ойн зурвас байгуулах ажил, 2024 онд улсын төсвийн хөрөнгөөр Шинэжинст суманд 15 га талбайд навчит модны бортоготой суулгацаар ойжуулалтын ажил, Бууцагаан суманд 6 га талбайд цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажил, Баянхонгор суманд 6 га талбайд цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажил хийгдсэн байна.