МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Уран Ган-UG Palace Event Hall”-д эхэллээ. Энэ хурлаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгоно.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч нь танхимын Удирдах зөвлөлийн дарга байх бөгөөд Үндэсний танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, Удирдах зөвлөлөөс олгосон болон Дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, танхимын олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, УИХ, Засгийн газар, төрийн болоод төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үндсэн чиг үүрэгтэй юм.
Энэ удаагийн Их хуралд МҮХАҮТ-ын гишүүнчлэлтэй, Ерөнхийлөгчийг сонгох мандатын эрхтэй 900 гаруй компани, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож буй бөгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлж, материалаа өгсөн дараах 9 хүнд саналаа өгөх юм.
1. Ш.Төмөрсүх “Дабльхилл” ХХК-ийн Ерөнхий захирал
2. Т.Дүүрэн“ОУХЛТөв” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн
3. Ц.Баатарсайхан“Таванбогд” ХХК-ийн Ерөнхий захирал
4. Ш.Отгон-Өлзий “Монгол брэнд холбоо” ТББ-ын тэргүүн
5. Б.Лхагважав “Урбанек” ХХК-ийн Ерөнхий захирал
6. Б.Лакшми“Офис констракшн” ХХК-ийн хувьцаа эзэмшигч
7. Ц.Майдар“АСҮТ-Боломж” ХХК-ийн Ерөнхий захирал
8. Д.Бямбасайхан“Коёотэ” ХХК-ийн Ерөнхий захирал
9. Л.Төр-Од“Цахим байшин” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн
Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #мүхаүт, #МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал, #МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг өнөөдөр сонгоно,