Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ Малайз улсын Куала Лумпур хотноо 2024 оны 11 дүгээр сарын 18-20-ны өдөр болсон “Хиймэл оюун ухаан-Сонгуульд оролцогч талууд” сэдэвт семинарт оролцлоо. Уг арга хэмжээг Ардчилал сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн /International IDEA/ нь Microsoft болон OpenAI компаниудын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан юм.

“Хиймэл оюун ухаан-Сонгуульд оролцогч талууд” семинарт Азийн улс орнуудын сонгуулийн удирдлагын байгууллагаас гадна иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн салбарын 30 гаруй төлөөлөл оролцов.

Энэхүү семинараар хиймэл оюун ухааныг хэрхэн бүтээж, ажиллуулдаг талаарх үндсэн ойлголт болон “Хиймэл оюун ухаан ёс зүй ба хүний эрх”, “Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн контент, үйлчилгээ”, “Сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглах боломж” зэрэг сэдвийг хэлэлцүүлсэн юм.

Улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигч, сонгуулийн удирдлагын бүх шатны байгууллагууд болон сонгогчид, хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагууд сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны үндсэн оролцогч талууд болдог бөгөөд иргэний сонгох, сонгогдох эрхийг хөндлөнгийн нөөлөлгүйгээр, хараат бусаар хэрэгжүүлэхэд үнэн зөв, бодит мэдээллээр өргөн хүрээнд хангах шаардлагатай байдаг. Харин цахим орчин дахь олон нийтийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр сонгогчид олон нийтийн сүлжээнээс мэдээлэл авах нь нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор худал мэдээлэл, бусдыг гүтгэсэн бодит бус мэдээллийг хиймэл оюун ухаан ашиглан нийтэд түгээх нь сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх үйл явцад нөлөөлөх сөрөг үр дагаврыг бий болгож байгаа юм. Иймд мэдээллийн эс сурвалжийг хэрхэн шалгах, нягтлах арга зүйн асуудал нь сонгуулийн боловсрол олгох үйл ажиллагааны шинэ бөгөөд чухал хэсэг болж байна.

Мөн хиймэл оюун ухаан ашигласан худал мэдээллийг хэрхэн зохицуулах,  сөрөг нөлөөллийг бууруулах талаар хэлэлцүүлэхийн зэрэгцээ энэхүү шинэ сорилтыг сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд хэрхэн үр дүнтэй ашиглаж болох талаар санал, хувилбаруудын талаар хэлэлцэв.

#Сонгуулийн ерөнхий хороо, #Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ,