УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн Г.Очирбат, Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг нар ГЕГ, ХХЕГ, ЗТЯ, Тавантолгой төмөр зам компанийн төлөөллийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд өнөөдөр ажиллаж байна.
Гашуунсухайт-Ганцмодны боомтыг төмөр замаар холбох гэрээний хүрээнд боомт, төмөр зам, нүүрс олборлогч нарын хамтын ажиллагаа тун чухал үүрэгтэй. Тодруулбал, БНХАУ-ын “Чайна Энержи” компанид тогтвортойгоор нүүрс нийлүүлэх ёстой. Ингэхийн тулд боомтын нэвтрүүлэх хүчин чадал нь авто болон төмөр замаар нүүрс нийлүүлэх компаниудын хэрэгцээг хангах шаардлагатай. Нөгөө талаар Засгийн газар БНХАУ-руу нүүрс нийлүүлэх үүргээ биелүүлэхэд нүүрс олборлогч төр болон хувийн компаниуд хүчин чадлаа нэмэгдүүлж, ирэх оны төлөвлөгөөгөө өсгөх шаардлагатай гэж УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Б.Тулга хэллээ.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьд энэ онд 30 сая тоннын нүүрс олборлосон. Ирэх жилд энэ хэмжээндээ барих төлөвлөгөөтэй байгаа аж. Түүнчлэн 35 сая тонн нүүрс олборлох хоёрдох нөөц төлөвлөгөө боловсруулаад байгаа тухай мэдээлж байна.
УИХ-ын гишүүдийн хувьд тус компанийг олборлолтын хэмжээгээ нэмэгдүүлэх төлөвлөгөө гаргах нь зүйтэй гэдэг чиглэл өглөө. Тэрхүү гаргасан төлөвлөгөөг биелүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт, бодлогын дэмжлэгийг УИХ, Засгийн газрын түвшинд үзүүлнэ гэж байр сууриа илэрхийллээ.

#Эрдэнэс Тавантолгой хк, #Боомтын сэргэлтийн үндэсний хороо, #Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга,