Гэрэл зургийг MPA.mn
Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 22 гишүүнээс гаргасан хүсэлтийн дагуу Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр (2024.11.20) хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсголд зохион байгуулж байна. Хяналтын сонсголыг Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг даргалж байгаа бөгөөд Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 10 цаг 48 минутад эхэллээ.
Сонсголд оролцогч С.Шаарийбуугийн хэлсэн үгийг хүргэж байна.
"Бид өнөөдөр Монголд эрүүдэн шүүхээс гарах арга замын тухай ярилцаж байна. Үүнд гадаадад амьдарч байгаа хүмүүсийн тухай ярих ёстой байгаа юм. Гадаадад иргэнийнх нь эрх зөрчигдөхөд төр хохирогч, бас нэхэмжлэгч байх ёстой. Би үүний төлөө 19 жил явлаа. Надад тусалдаг газар байдаггүй. Би хуулийн бүх байгууллагад хандсан, надад боломжгүй гэдэг нэг л хариулт өгдөг. Боломжгүй гэдэг нь эрхзүйн гэрээгүй гэсэн үг. Эрх зүйн гэрээгээ байгуулаач ээ. Энэ асуудлаар Ерөнхий сайдад хандсан, үүнийг Хуул зүйн яаманд шилжүүлсэн байна билээ. Хуульзүйн сайд надтай уулзах байх гэж найдаж байна. Манай төрийн байгууллагууд хүнтэйгээ уулздаггүй, хүн цаастай харьцдаг болоод удаж байна.
Мөн манайд үнэнийг хэлж байгаа хүний эрхийг хамгаалах хууль байхгүй. Тийм учраас "шүгэл үлээгчид"-ийнхээ эрхийг хамгаалах хуулийг хэлэлцээд өгөөч, эрхэм гишүүд ээ. Хүнд боломгүй юм гэж байхгүй, би өмгөөлөгчтэйгөө Малайзын хуульд нөлөөлж чадсан. Гэтэл Монголдоо дандаа БОЛОХГҮЙ гэсэн хариу авч байгаа нь харамсалтай байна."

#онцолсон, #С.Шаарийбуу, #сонсгол, #эрүүдэн шүүлт тулгах, #“Эрүүдэн шүүлт тулгах, #хүнлэг бус, #хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол,