Боловсролын ерөнхий газраас 2024-2025 оны хичээлийн жилийн I улирлын бие даалтын 7 хоног (10 дугаар сарын 28-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд)-ийн хэрэгжилт, үр дүн, давуу, сул тал, цаашид анхаарах асуудлуудыг тодруулах зорилгоор төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 516 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сургалтын менежерүүдээс түүвэр судалгаа авч, үр дүнг нэгтгэлээ.

Бие даалтын 7 хоногийн талаар: Судалгаанд оролцогчдын 
- 77.6% нь суралцагчдын бие даах чадварт тодорхой дэмжлэг үзүүлсэн. 
- 77.2% нь суралцагчдын хувь хүний хөгжил төлөвшилд эерэг нөлөө үзүүлсэн.
- 81.7% нь багш нарын хандлага оролцоо сайн байсан гэж үзсэн. 
- 58.8% нь эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн оролцоо, дэмжлэг хангалттай сайн, 41.2% нь дунд зэрэг, хангалтгүй байсан гэж үзсэн. 
- 80.1% нь суралцагчдын хандлага, оролцоо сайн байсан гэж үзсэн. 

Бие даалтын 7 хоногийн онцлог, давуу тал: 

- Сурагчдын хөгжил төлөвшил рүү чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах тусдаа 7 хоногтой болсон нь давуу талтай байсан. Хичээлдээ сатаарахгүйгээр зөвхөн хөгжил, төлөвшилд чиглэсэн ажлуудаа төлөвлөн, хамтын оролцоонд тулгуурлан зохион байгуулах боломж бүрдсэн. 

- Багш, эцэг эх, суралцагчийн гурвалсан холбоо үүсгэж ажиллах боломжийг бүрдүүлсэн.

Цаашид анхаарах зүйлүүд: 
- Сум багаас ирж суралцаж байгаа болон малчин өрхийн хүүхдүүдийн оролцоог бүрэн хангахад анхаарах
- Сургуулийн түвшинд хэрэгжүүлэх ажлуудаа оновчтой төлөвлөх (хэт олон ажил төлөвлөж, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд ачаалал үүсгэхгүй байхад анхаарах)
- Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд мэдээллийг хүртээмжтэй түгээх, оролцоог нэмэгдүүлэх

#Боловсролын ерөнхий газар, #Бие даалтын 7 хоног,