Монгол Улсын Их Сургууль (МУИС)-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн оюутнууд өнөөдөр (2024.11.13) Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагаатай танилцаж, “Сонгуулийн нээлттэй өгөгдлийн үзэсгэлэн”-г үзлээ.

Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн дарга Т.Гүенбаатар, Мэдээллийн технологийн төвийн референт Б.Батсайхан нар иргэний сонгох, сонгогдох эрх, сонгуулийн байгууллагын үйл ажиллагаа, сонгуулийн тогтолцоо, хууль тогтоомжид оруулсан нэмэлт, өөрчлөлт, онцлох зохицуулалт, автоматжуулсан системийн талаар оюутнуудад мэдээлэл өгч сонирхсон асуултуудад хариулав.

“Хариуцлагатай сонгогч” сургалтын хөтөлбөрийн хүрээнд оюутнууд санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцан, туршилтын санал хураалтад оролцож, хяналтын тооллого хийж туршлаа.

Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооны байранд дэлгэсэн Сонгуулийн өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэнтэй танилцаж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалт, үр дүнгийн нээлттэй мэдээлэлд суурилан бүтээсэн дата өгөгдлийн дүрслэлээс мэдээлэл авсан юм.

Сонгуулийн боловсрол олгох, Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагаатай танилцах энэхүү үйл ажиллагааг МУИС-тай хамтран зургаа дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулсан бөгөөд 80 шахам оюутан оролцлоо.

Сонгогчдод сонгуулийн боловсрол олгох зорилготой “Хариуцлагтай сонгогч” сургалтын хөтөлбөрийг Сонгуулийн ерөнхий хороо цаашид үргэлжлүүлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудтай хамтран ажиллана.

Гэрэл зургийг MPA.mn

#live, #Сонгуулийн ерөнхий хороо, #Сонгуулийн өгөгдлийн дүрслэлийн үзэсгэлэн,