Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас жил бүр зохион байгуулдаг "Парламентын  мэтгэлцээн" 8 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. 
Энэ удаагийн мэтгэлцээн "Хүртээмжтэй нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүний манлайлал" сэдвийн хүрээнд  дараах шийдлүүдийг хэлэлцэх аж. 

1.Тусгай хэрэгцээт иргэн нийгмийн амьдралд оролцоход согогоос илүү орчны саад хязгаарлалт болдог.
2.Шийдвэр гаргах төвшинд Х.Б.И-ийн оролцоог нэмэгдүүлэх нь тэдэнд хүрэлцээт нийгмийг бүрдүүлэх зөв арга мөн.
3.Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх зааврыг мөрдөөгүй барилгыг улсын комисс хүлээн авахгүй байх нь зүйтэй. 
4.Тусгай сургуулийн тоог нэмэгдүүлэх нь хүртээмжтэй боловсролын зөв бодлого мөн. 
5.Хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг бий болгохын тулд нөхөн сэргээх эмчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн сургалтын төсвийг нэмэгдүүлэх нь зүйтэй.
6.Тусгай хэрэгцээт иргэн бизнес эрхлэхэд төрийн байгууллагаас илүү олон нийтийн байгууллага хувийн хэвшил үүрэг хүлээнэ.
7.Тусгай хэрэгцээт иргэдийн соёлын хэрэгцээг хангах зорилгоор хөнгөлөлтийн эрх тараах нь зүйтэй.
8.Монголд худалдаалагдах бүх бүтээгдэхүүн брайл үсэгтэй байх ёстой.

Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

#Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, #Парламентын  мэтгэлцээн,