Улсын Их Хурлын даргын захирамжаар хууль, эрх зүйн орчинд үнэлгээ хийх, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах 54 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Улсын Их Хурлын даргын 2024 оны 115 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэгээс товч тодруулга авлаа.

-Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах болсон гол шалтгаан нөхцөл юу байсан бэ?

-Иргэдийн өдөр тутмын амьдрал, эдийн болон эдийн бус баялагтай холбоотой суурь харилцааг зохицуулдаг чухал хууль юм. Энэ хууль 2002 онд батлагдсан, 63 бүлэг, 552 зүйлтэй, 29 удаа нэмэлт өөрчлөлт орсон байна. Тус хуульд Улсын дээд шүүхээс 16 удаа тайлбар хийсэн, 20 гаруй жил хэрэгжиж байгаа. Өдөр тутмын харилцааг зохицуулдаг суурь хууль учраас цаг үетэйгээ нийцэж гэмээнэ иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчмыг хангах юм.

Тиймээс хүн төвтэй үзэл санаа бүхий, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхийн төлөө бид хэрхэн ажиллахаа тодохойлохоор Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах нь зүйтэй хэмээн үзэж Улсын Их Хурлын даргын захирамжаар ажлын хэсгийг байгуулсан, Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд ч энэ асуудлыг тусгаж байгаа.

-Иргэний хуулийг анх баталсан 20 гаруй жилийн өмнөхөөс нийгмийн амьдрал маш их өөрчлөгдсөн байгаа. Энэ хэрээр ажлын хэсгийн үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж байна. Иргэний эрх зүйн зохицуулалтыг хэрхэн сайжруулах боломжтой гэж харж байна вэ?

-Жишээ нь крипто валютын асуудал байна. Үүнийг бид эрх зүйн орчинд өмчийн харилцаа гэж авч үзэх үү, өөрөөр тодорхойлох ёстой юм уу. Энэ мэт шинэ тутам өөрчлөлтөөс үүдэн гарах асуудлуудаа Иргэний хуульдаа суурь зохицуулалтын түвшинд хэрхэн тусгах вэ гэдгээ бодолцох шаардлагатай. Түүнчлэн Холбоо, сангийн тухай болон төрийн бус байгууллагын тухай хуулийг шинэчилж, эрх зүйн орчныг сайжруулахаар Улсын Их Хурал ажиллаж байгаа. Энэ хуулийн гол зохицуулалт болох хуулийн этгээдийн ангиллын асуудал Иргэний хуулиар тодорхойлогддог. Газрын харилцаатай холбоотой асуудлыг ч дурдаж болно. Эсвэл иргэн зээл авахдаа барьж байгаа байшингаа барьцааллаа, үүн дээр эрх зүйн ямар харилцаа, үр дагавар үүсэх вэ гэдгийг Иргэний хуулиар зохицуулна.

-Ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөөч?

-Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Дам.Цогтбаатар, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Энхбаяр, С.Эрдэнэболд нарын гишүүд байгаа. Бид холбогдох санал, дүгнэлтээ гарган, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж, Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд танилцуулах үүрэгтэй. Нэн тэргүүнд хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлохоор шүүх байгууллага, судалгааны хүрээлэнгүүд, их сургуулиуд, Засгийн газар, салбарын яам, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо гэх зэрэг төлөөлөлтэй ажлын хэсэг дэд хэсэг байгуулан, төлөвлөгөө гарган ажиллаж байна. Иргэний хууль тун онцлог. Хүн бүрийн амьдралд Эрүүгийн хууль хамаарах шаардлага үүсэхгүй. Гэтэл хүн гэрээсээ гараад нийгмийн харилцаанд орох, жижиг худалдан авалтаас орон байр, өмчтэй холбоотой худалдан авалт, гэр бүлтэй болох, өв залгамжлах, аж амьдралаа зохицуулахтай холбоотой өдөр тутмын хүн хоорондын бүх харилцаа Иргэний хуулиар зохицуулагдана. Тэгэхээр энэ суурь хуулийн доголдож байгаа асуудлуудыг тодорхойлж, түүнийг цаг үетэйгээ нийцүүлэн сайжруулах нь Монгол Улсын иргэн бүрийн эрхийг хангах, улмаар хүн төвтэй, иж бүрэн зохицуулалттай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

#УИХ-ын гишүүн О.Номинчимэг,