Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Франц-Монголын бизнесийн зөвлөлийн дарга, Орано группийн ТУЗ-ын дарга Клод Имовэнийг өнөөдөр (2024.10.29) төрийн ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд “Зөөвч овоо” ураны төслийн хэрэгжилтийг урагшлуулах, харилцан ашигтай, үр дүнтэй хэрэгжүүлэх асуудлаар санал солилцов.
Сайд Н.Учрал Монгол Улсын цөмийн энергийн салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулагчдад эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас санаачлан боловсруулсан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Монгол Улсын Их Хуралд өргөн барьсан тухай мэдээлж, хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй стратегийн чухал ач холбогдолтой энэхүү төсөл нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Монголын ард түмний хүртэх үр өгөөж өндөр байхад анхаарч байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн Бүгд Найрамдах Франц Улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг гэдгийг онцлов.
Ноён Клод Имовэн Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, бизнес хоорондын харилцааг дэмжих, стратегийн чухал ач холбогдолтой томоохон төслүүдийг урагшлуулахад анхаарч, цаашид төслийн хүрээнд талуудын баримталж буй зарчмын зөрүүтэй саналуудыг харилцан тохиролцох тал дээр санаачилгатай ажиллаж, талуудын эрх ашиг, хүртэх өгөөжийг тэнцвэржүүлэхэд анхаарлаа хандуулна гэсэн юм.

#ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, #“Зөөвч овоо” ураны төсөл,